Gertu SolutionGertu Solution
  • Хотхоны нэгдсэн удирдлагаАюулгүй, тав тухтай, ухаалаг орчин
  • Зогсоолын автоматжуулалтДугаар таних нэвтрэлт, төлбөр, хяналт
  • Барилгын нэгдсэн удирдлагаАюулгүй, найдвартай барилга
  • Галын аюулгүй байдалГалын дохионы байршлыг 3D дүрслэлээр хянана
  • Байгууллагын үйл ажиллагааны удирдлагаБайгууллагын бүтээмжийг дээшлүүлнэ
  • Gertu SmartУхаалаг хотхон
  • Gertu BMSУхаалаг барилга
  • Gertu СөхХөрөнгийн менежмент
  • Fire MonitoringГалын хяналт
  • AiParkУхаалаг зогсоол
  • GertuERPБайгууллагын үйл ажиллагааг удирдах ERP цогц шийдэл.
  • GertuTimeЦаг бүртгэл
  • Smart DeliveryУхаалаг хүргэлт
  • ШийдлүүдХэрэгцээгээр нь сонгох
  • Манай системүүдБүх систем, тус бүрийн бүрэлдэхүүн
  • Бидний тухайКомпанийн танилцуулга
  • Ажлын байрНээлттэй ажлын байр
  • ХарилцагчидШийдлийн талаар ярилцах
  • БүтээгдэхүүнүүдНүүр хуудасны хэсэг
  • ТөслүүдНүүр хуудасны хэсэг
  • Холбоо барихХүсэлт илгээх маягт

Ухаалаг зогсоол

AiPark

Зогсоолын мобайл апп, вэб удирдлага, хяналтын систем.

♿♿⚡⚡⚡101010ОрцENTRYГарцEXITABPCD
Жишээ өгөгдөл
  • Автомашины хөдөлгөөний чиглэл
  • Зогсоолын шугам
  • Сул зогсоол
  • Тусгай (хөгжлийн бэрхшээлтэй иргэн)
  • Цахилгаан автомашины цэнэглэгч
  • Хурд сааруулагч
  • Гэрэлтүүлэг

Шийдлийн хамрах хүрээ

Зогсоолын мобайл апп, вэб удирдлага, хяналт, төлбөр.

Зогсоол ашиглагчид, оператор болон хяналтын ажилтанд зориулсан хэсгүүд, мөн зогсоолын төлбөр тооцоо.

Зогсоол ашиглагчдад зориулсан мобайл апп

Зогсоол ашиглагч өөрийн утаснаас зогсоолын үйлчилгээг ашиглана.

Операторын вэб удирдлага

Зогсоолын оператор өдөр тутмын удирдлагаа вэб орчноос хийнэ.

Зогсоолын үйл ажиллагааны хяналт

Зогсоолын үйл ажиллагааг хянана.

Зогсоолын төлбөр тооцоо

Зогсоолын төлбөрийг тооцоолж, гарцан дээр төлүүлнэ.

Ухаалаг зогсоол

Боломжуудын бүрэн жагсаалт.

  • Машины дугаар таних системийн үндсэн үүрэг, чиглэл

    • Автомашины бүртгэл: оршин суугч, ажилтан, түрээслэгч гэх мэт 100% үнэгүй зогсох машинууд; спорт комплексын гишүүд, ресторан, кино театр, гоо сайхны салоны үйлчлүүлэгчид гэх мэт хөнгөлөлттэй зогсох үйлчлүүлэгчид; төлбөрөө төлж гарах үйлчлүүлэгчид гэх мэт ангилал үүсгэж бүртгэх боломжтой.
    • Оффис болон оршин суугчдын зочдын машиныг бүртгэж нэг удаагийн нэвтрэх эрх олгох боломжтой.
    • Дүрс боловсруулах технологиор цагдаа, түргэн тусламж, галын машинд нэг удаагийн эрхээр нэвтрүүлнэ.
    • Ашиглалт, түрээс болон зогсоолын төлбөрөө төлөөгүй машины нэвтрэх эрхийг автоматаар хязгаарлана.
    • Зогсоолын төлбөр төлөх үйлдлийг одоо ашиглаж байгаа технологиос 3-4 дахин богино хугацаанд төлнө.
    • Төлбөр төлөх дэлгэцийг хоёр талд байршуулж аль ч талдаа хүрдтэй машин саадгүй төлөх боломж олгоно.
  • Автомашины нэвтрэх систем удирдлага хяналт буюу серверийн нэмэлт боломжууд

    • Олон салбар зогсоолуудыг онлайнаар, бодит цагаар хянах, удирдах.
    • Серверийн cloud болон local байдлаар ажиллуулах бөгөөд redundant хэлбэрээр ажиллуулах боломжтой.
    • Тайлан мэдээг жагсаалт болон график байдлаар харуулах, шаардлагатай удирдах ажилтнуудад тогтмол хугацаанд автоматаар илгээх.
    • Галын аваар, осол аваар болон онцгой байдлын үед бүх гарах чиглэлийн хаалга, барриерууд автоматаар нээгдэх боломжтой.
    • Ашиглалтын зардал, түрээсийн төлбөр төлөөгүй хэрэглэгчдийн машины нэвтрэх эрхийг автоматаар хязгаарлах.
    • Зогсоолын төлбөр төлөлгүй (машин дагаж гарах) гэх мэт зөрчил гаргасан машинуудын black list-ийг автоматаар үүсгэх, дараагийн удаа оролдлого хийсэн үед өмнөх төлбөр төлөх анхааруулга өгч нэвтрүүлэхгүй байх.
  • Гар утасны аппликейшн дээр хийгдэх нэмэлт боломжууд

    • Сул зогсоол хайх, ирэхээсээ өмнө зогсоол захиалах.
    • Урьдчилсан төлбөрт болон дараа төлбөрт байдлаар саадгүй гаргах.
    • Төлбөрийн нэхэмжлэл явуулах.
    • Төлбөр төлсөн эсэх талаар тайлан гаргах.
    • Төлбөр төлөх сануулга илгээх.
    • Дараагийн удаа нэвтрэх үед өмнөх төлбөрөө төлөхийг шаардах гэх мэт.
    • Машин зогсоолд нэвтрэх үед сул зогсоолын байрлыг харуулах, чиглүүлэх боломжтой.
    • Байнгын үйлчлүүлэгчдэд урамшуулал олгох, гишүүнчлэлтэй холбох боломжтой.
    • Зар сурталчилгаа явуулах, дижитал маркетингийн зориулалтаар ашиглах боломжтой.
  • Хиймэл оюун ухаан (AI) технологид суурилсан хөгжүүлэлт

    • Одоогийн уламжлалт технологиор дугаар таних камерын байршил, мэдрэгчийн байршил, суурилуулалтын чанар болон автомашины зогссон байршил гэх мэт шалтгаануудаас хамаарч машины дугаар танилт 96-97% амжилттай таньж байгаа. Харин бид хиймэл оюун ухаанд суурилсан дүрс боловсруулах алгоритм хэрэглэж орж ирсэн дүрсийг дахин боловсруулж танилтыг 99% хүртэл алдаагүй таних боломжийг олгодог.
    • Сул зогсоол байгаа эсэхийг уламжлалт технологиор мэдрэгчүүд байршуулж гаргадаг. Энэ нь зардал өндөр, урсгал засвар их, эвдрэл гэмтэл их гардаг сул талуудтай. Харин бид тухайн бүсэд хяналтын камер байршуулж хиймэл оюун ухаанд суурилсан дүрс боловсруулах технологиор цагдаа, түргэн тусламж, галын машин гэх мэт онцгой эрх бүхий машинуудыг саадгүй нэвтрүүлнэ.
  • Нэгдсэн хяналт

    • Ашиглаж байгаа зогсоолын системийн тоног төхөөрөмжүүд, LPR камеруудын хэвийн ажиллагааг бодит цагаар хянах системүүдийг нэвтрүүлнэ.
    • Харилцагчийн үйлчилгээний хяналт удирдлагын нэгдсэн төв дээр манай компанийн үйлчилгээ үзүүлдэг бүх хотхон, оффисын барилга, авто-зогсоолын систем болон ажиллаж байгаа тоног төхөөрөмжүүдийн статус харагддаг байна.
    • Гэмтэл саатал гарсан нөхцөлд харилцагч дуудлага өгсөн эсэхээс үл хамаарч манай компанийн үйлчилгээний инженерүүд гэмтэл саатлыг цаг алдалгүй засварлаж хэвийн ажиллагаанд оруулна.
  • Ашиглалт, урсгал засвар

    • Үндсэн гэрээт ажил бүрэн дууссаны дараа ашиглалт үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажиллана.
    • Онлайнаар засварлах боломжтой гэмтэл саатлыг засварлаж, цаг хугацаа, урсгал зардлыг хэмнэх боломжтой болно.
    • Урсгал засвар, цэвэрлэгээ үйлчилгээ хийх хуваарийг сануулна. Ингэснээр тоног төхөөрөмжийн насжилтын хугацааг уртасгана.
    • Урсгал засвар гүйцэтгэсэн, шинээр сольсон тоног төхөөрөмжүүдийн жагсаалт, тайлан мэдээг гаргаж хариуцсан удирдах ажилтнуудад илгээнэ.
    • Эвдрэл гэмтэл гарах магадлалтай, цаг алдалгүй солих төхөөрөмжүүдийг бэлэн байлгах үүрэг хүлээнэ.

Хэнд зориулсан бэ?

Зогсоолын операторын
өдөр тутмын ажил.

Хотхон, худалдаа үйлчилгээний төв болон зогсоолын операторууд.

Төслийн цар хүрээ, ашиглаж буй төхөөрөмж болон холболтын хэрэгцээг тань ярилцаж, тохирох нэвтрүүлэлтийг төлөвлөе.

Шийдлүүд

Ашиглах боломжтой шийдлүүд.

AiPark эдгээр хэрэгцээнд ашиглагдана. Шийдэл бүр ямар асуудлыг, аль бүтээгдэхүүнээр шийдэхийг харуулна.