Шийдэл
Галын аюулгүй байдал
Гал гарсан байршлыг барилгын 3D загвар дээр харуулж, холбогдох системүүдийг галын норм дүрмийн дагуу автоматаар ажиллуулна.
- Хэнд зориулсан
- Барилгын аюулгүй байдал, галын дохиолол хариуцсан багууд
- Ашиглах бүтээгдэхүүн
- Fire MonitoringGertu BMS
Хэрэгцээ
Шийддэг хэрэгцээ.
Боломж бүрийн доор аль бүтээгдэхүүнээр хэрэгжихийг бичсэн. Танай байршилд алийг нь ашиглахыг хамт сонгоно.
Галын байршил
- Гал гарсан үед програм хангамж галын байршлыг өндөр нарийвчлалтайгаар блок схем дээр харуулна.
- Галын мэдрэгчүүдийг суурилуулж, барилгын 3D загварыг програмд оруулан мэдрэгч бүртэй харгалзуулж тохируулна.
- Барилгын 3D загвар дээр мэдрэгч бүрийн байршлыг бодит цагаар харуулна.
Хэрэгжүүлэх бүтээгдэхүүн: Fire Monitoring
Автомат арга хэмжээ
- Галын хавхлага, утаа сорох сэнс, спринклер, зарлан мэдээлэх болон нэвтрэх системтэй уялдан галын норм дүрмийн дагуу хүний оролцоогүй бүрэн автоматаар ажиллана.
- Цахилгаан шатыг нэгдүгээр давхарт зогсоож, гарах чиглэлийн бүх хаалгыг нээж, зарлан мэдээлэх системээр анхааруулга өгөх үйлдэл нэгэн зэрэг хийгдэнэ.
Хэрэгжүүлэх бүтээгдэхүүн: Fire Monitoring
Аюулын мэдээ
- Гал гарсан барилгын бүх хэсэгт аюулын мэдээг цаг алдалгүй, нэгэн зэрэг хүргэнэ.
- Дохиоллын дамжуулалт
- Гар утасны мэдэгдлүүд
Хэрэгжүүлэх бүтээгдэхүүн: Fire Monitoring · Gertu BMS
Хяналтын ажилтан
- Галын дохиоллын төлөвийн хяналт
- Хяналтын ажилтанд зориулсан харагдах орчин
Хэрэгжүүлэх бүтээгдэхүүн: Fire Monitoring
Бүтээгдэхүүн
Энэ шийдэлд ашиглах бүтээгдэхүүнүүд.
Холбоо барих
Танай хэрэгцээнд тохируулъя.
Байршил, цар хүрээ, одоо ашиглаж буй төхөөрөмжөө бичээд үлдээгээрэй. Аль бүтээгдэхүүн, ямар бүрэлдэхүүн орохыг хамт тодорхойлно.
Зөвлөгөө авах
