Gertu Solution
Манай системүүд
Gertu Solution-ийн бүх систем, тус бүрийн бүрэлдэхүүн, боломжууд каталогийн дарааллаар.
Gertu Smart
Ухаалаг хотхон.
Оршин суугчийн мобайл апп, сөх болон хотхоны вэб удирдлагын шийдэл.
Gertu Smart-ийн хуудасНэвтрэх эрхийн удирдлага
- Явган хаалганы нэвтрэх эрхийн систем
- Цахилгаан шатны удирдлага, зохицуулалт
- Автомашины нэвтрэх систем
Хяналт, аюулгүй байдал
- Галын дохиоллын хаягладаг, ухаалаг систем
- Хяналтын камерийн систем
- Зарлан мэдээлэх систем
Менежментийн систем
- Хэрэглэгчийн гар утасны аппликейшн
- Хөрөнгийн менежментийн програм хангамж
Нэгдсэн удирдлагын сервер
- Хотхоны нэгдсэн удирдлагын сервер
- Камерын хяналтын дэлгэцүүд
- Нэвтрэх эрхийн төвлөрсөн тохиргоо
Gertu BMS
Ухаалаг барилга.
Инженерийн систем, мэдрэгч, дохиолол, хэрэглээний мэдээллийг 3D орчинд нэгтгэн хянах Gertu BMS шийдэл.
Gertu BMS-ийн хуудасНэвтрэх эрхийн удирдлага
- Явган хаалганы нэвтрэх эрхийн систем
- Цахилгаан шатны удирдлага, зохицуулалт
- Автомашины нэвтрэх систем
Хяналт, аюулгүй байдал
- Галын дохиоллын хаягладаг, ухаалаг систем
- Хяналтын камерийн систем
- Зарлан мэдээлэх систем
Эрчим хүчний хэмнэлт
- Халаалт, хөргөлтийн системийн удирдлага
- Агаар сэлгэлтийн системийн удирдлага
- Гэрэлтүүлэг болон цахилгааны удирдлага
Нэгдсэн удирдлагын сервер
- Хотхоны нэгдсэн удирдлагын сервер
- Камерын хяналтын дэлгэцүүд
- Нэвтрэх эрхийн төвлөрсөн тохиргоо
Хөрөнгийн менежментийн систем
- Хэрэглэгчийн гар утасны аппликейшн
- Хөрөнгийн менежментийн програм хангамж
Өгөгдөл солилцоо
- Үйл явдлын автобус
- Дохиоллын дамжуулалт
- Хандалтын эрхийн синхрончлол
- Эрчим хүчний тоолуур цуглуулах
- Төхөөрөмжийн төлөв байдлын хяналт
- Гар утасны мэдэгдлүүд
Gertu Сөх
Хөрөнгийн менежмент.
Сөх, хөрөнгийн менежментийн систем.
Gertu Сөх-ийн хуудасХөрөнгийн менежментийн систем
- Байгууллага, түрээслэгч, автомашины бүртгэл зэрэг шаардлагатай бүх мэдээллийг хадгална.
- Ажилтан, үйлчлүүлэгч, түрээслэгчийн нэвтрэх эрхийн удирдлагыг зохицуулж тохируулна.
- Түрээс, ашиглалтын төлбөрийн нэхэмжлэх үүсгэх, илгээх, төлөлтийн тайлан гаргах, хянах.
- Санал гомдол хүлээн авах, шийдвэрлэх, гүйцэтгэлийг хянах.
- Ажилчдын хяналт, ажил гүйцэтгэлийн тайлан харах, илгээх.
- Төлбөр төлөөгүй, их хэмжээний авлагатай хэрэглэгчийн нэвтрэх эрхийг шаталсан байдлаар эсхүл бүрэн хаах.
- Тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээг мэргэжлийн түвшинд зохион байгуулах боломж нээгдэнэ.
Гар утасны апп дээр хийгдэх үйлдлүүд
- Ресепшн болон хамгаалалтын ажилтан хаалга нээх, цахилгаан шатны эрх олгох.
- Зочин, хүргэлтийн машины дугаарыг захиалж нэг удаагийн эрх өгөх.
- Ашиглалт, түрээсийн төлбөрийг цахимаар төлөх, төлбөрийн түүх хянах.
- Ресепшн, харуулын байртай ярих, санал гомдол илгээж шийдвэрлэлтэд үнэлгээ өгөх.
- Цахилгаан шат дуудах, зочинд зорчих зөвшөөрөл олгох.
- Консьерж үйлчилгээ захиалах, хүргэлтээр авах.
- Сул байгаа дулаан зогсоолоо цагаар түрээслүүлж, орлогоороо ашиглалтын төлбөрөө төлөх.
- Галын дохиоллын системийн мэдээг хүлээн авах.
- Камеруудаас 6–8-ыг сонгон дэлхийн хаанаас ч хянах.
AiPark
Ухаалаг зогсоол.
Зогсоолын мобайл апп, вэб удирдлага, хяналтын систем.
AiPark-ийн хуудасМашины дугаар таних системийн үндсэн үүрэг, чиглэл
- Автомашины бүртгэл: оршин суугч, ажилтан, түрээслэгч гэх мэт 100% үнэгүй зогсох машинууд; спорт комплексын гишүүд, ресторан, кино театр, гоо сайхны салоны үйлчлүүлэгчид гэх мэт хөнгөлөлттэй зогсох үйлчлүүлэгчид; төлбөрөө төлж гарах үйлчлүүлэгчид гэх мэт ангилал үүсгэж бүртгэх боломжтой.
- Оффис болон оршин суугчдын зочдын машиныг бүртгэж нэг удаагийн нэвтрэх эрх олгох боломжтой.
- Дүрс боловсруулах технологиор цагдаа, түргэн тусламж, галын машинд нэг удаагийн эрхээр нэвтрүүлнэ.
- Ашиглалт, түрээс болон зогсоолын төлбөрөө төлөөгүй машины нэвтрэх эрхийг автоматаар хязгаарлана.
- Зогсоолын төлбөр төлөх үйлдлийг одоо ашиглаж байгаа технологиос 3-4 дахин богино хугацаанд төлнө.
- Төлбөр төлөх дэлгэцийг хоёр талд байршуулж аль ч талдаа хүрдтэй машин саадгүй төлөх боломж олгоно.
Автомашины нэвтрэх систем удирдлага хяналт буюу серверийн нэмэлт боломжууд
- Олон салбар зогсоолуудыг онлайнаар, бодит цагаар хянах, удирдах.
- Серверийн cloud болон local байдлаар ажиллуулах бөгөөд redundant хэлбэрээр ажиллуулах боломжтой.
- Тайлан мэдээг жагсаалт болон график байдлаар харуулах, шаардлагатай удирдах ажилтнуудад тогтмол хугацаанд автоматаар илгээх.
- Галын аваар, осол аваар болон онцгой байдлын үед бүх гарах чиглэлийн хаалга, барриерууд автоматаар нээгдэх боломжтой.
- Ашиглалтын зардал, түрээсийн төлбөр төлөөгүй хэрэглэгчдийн машины нэвтрэх эрхийг автоматаар хязгаарлах.
- Зогсоолын төлбөр төлөлгүй (машин дагаж гарах) гэх мэт зөрчил гаргасан машинуудын black list-ийг автоматаар үүсгэх, дараагийн удаа оролдлого хийсэн үед өмнөх төлбөр төлөх анхааруулга өгч нэвтрүүлэхгүй байх.
Гар утасны аппликейшн дээр хийгдэх нэмэлт боломжууд
- Сул зогсоол хайх, ирэхээсээ өмнө зогсоол захиалах.
- Урьдчилсан төлбөрт болон дараа төлбөрт байдлаар саадгүй гаргах.
- Төлбөрийн нэхэмжлэл явуулах.
- Төлбөр төлсөн эсэх талаар тайлан гаргах.
- Төлбөр төлөх сануулга илгээх.
- Дараагийн удаа нэвтрэх үед өмнөх төлбөрөө төлөхийг шаардах гэх мэт.
- Машин зогсоолд нэвтрэх үед сул зогсоолын байрлыг харуулах, чиглүүлэх боломжтой.
- Байнгын үйлчлүүлэгчдэд урамшуулал олгох, гишүүнчлэлтэй холбох боломжтой.
- Зар сурталчилгаа явуулах, дижитал маркетингийн зориулалтаар ашиглах боломжтой.
Хиймэл оюун ухаан (AI) технологид суурилсан хөгжүүлэлт
- Одоогийн уламжлалт технологиор дугаар таних камерын байршил, мэдрэгчийн байршил, суурилуулалтын чанар болон автомашины зогссон байршил гэх мэт шалтгаануудаас хамаарч машины дугаар танилт 96-97% амжилттай таньж байгаа. Харин бид хиймэл оюун ухаанд суурилсан дүрс боловсруулах алгоритм хэрэглэж орж ирсэн дүрсийг дахин боловсруулж танилтыг 99% хүртэл алдаагүй таних боломжийг олгодог.
- Сул зогсоол байгаа эсэхийг уламжлалт технологиор мэдрэгчүүд байршуулж гаргадаг. Энэ нь зардал өндөр, урсгал засвар их, эвдрэл гэмтэл их гардаг сул талуудтай. Харин бид тухайн бүсэд хяналтын камер байршуулж хиймэл оюун ухаанд суурилсан дүрс боловсруулах технологиор цагдаа, түргэн тусламж, галын машин гэх мэт онцгой эрх бүхий машинуудыг саадгүй нэвтрүүлнэ.
Нэгдсэн хяналт
- Ашиглаж байгаа зогсоолын системийн тоног төхөөрөмжүүд, LPR камеруудын хэвийн ажиллагааг бодит цагаар хянах системүүдийг нэвтрүүлнэ.
- Харилцагчийн үйлчилгээний хяналт удирдлагын нэгдсэн төв дээр манай компанийн үйлчилгээ үзүүлдэг бүх хотхон, оффисын барилга, авто-зогсоолын систем болон ажиллаж байгаа тоног төхөөрөмжүүдийн статус харагддаг байна.
- Гэмтэл саатал гарсан нөхцөлд харилцагч дуудлага өгсөн эсэхээс үл хамаарч манай компанийн үйлчилгээний инженерүүд гэмтэл саатлыг цаг алдалгүй засварлаж хэвийн ажиллагаанд оруулна.
Ашиглалт, урсгал засвар
- Үндсэн гэрээт ажил бүрэн дууссаны дараа ашиглалт үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажиллана.
- Онлайнаар засварлах боломжтой гэмтэл саатлыг засварлаж, цаг хугацаа, урсгал зардлыг хэмнэх боломжтой болно.
- Урсгал засвар, цэвэрлэгээ үйлчилгээ хийх хуваарийг сануулна. Ингэснээр тоног төхөөрөмжийн насжилтын хугацааг уртасгана.
- Урсгал засвар гүйцэтгэсэн, шинээр сольсон тоног төхөөрөмжүүдийн жагсаалт, тайлан мэдээг гаргаж хариуцсан удирдах ажилтнуудад илгээнэ.
- Эвдрэл гэмтэл гарах магадлалтай, цаг алдалгүй солих төхөөрөмжүүдийг бэлэн байлгах үүрэг хүлээнэ.
GertuERP
GertuERP.
Байгууллагын үйл ажиллагааг удирдах ERP цогц шийдэл.
GertuERP-ийн хуудасGertuTime
Цаг бүртгэл.
Ажилтны цаг бүртгэлийг удирдах цогц шийдэл.
GertuTime-ийн хуудасSmart Delivery
Ухаалаг хүргэлт.
Delivery box, drone болон robot хүргэлтийн шийдэл.
Smart Delivery-ийн хуудасFire Monitoring
Галын хяналт.
Галын дохионы байршлыг барилгын 3D дүрслэлээр хянах шийдэл.
Fire Monitoring-ийн хуудасХаяглагддаг галын дохиоллын ухаалаг систем
- Галын мэдрэгчүүдийг суурилуулж, барилгын 3D загварыг програмд оруулан мэдрэгч бүртэй харгалзуулж тохируулна.
- Гал гарсан үед програм хангамж галын байршлыг өндөр нарийвчлалтайгаар блок схем дээр харуулна.
- Галын хавхлага, утаа сорох сэнс, спринклер, зарлан мэдээлэх болон нэвтрэх системтэй уялдан галын норм дүрмийн дагуу хүний оролцоогүй бүрэн автоматаар ажиллана.
- Гал гарсан барилгын бүх хэсэгт аюулын мэдээг цаг алдалгүй, нэгэн зэрэг хүргэнэ.
- Цахилгаан шатыг нэгдүгээр давхарт зогсоож, гарах чиглэлийн бүх хаалгыг нээж, зарлан мэдээлэх системээр анхааруулга өгөх үйлдэл нэгэн зэрэг хийгдэнэ.
Барилгын автоматик
- Цахилгаан, гал, сантехник, агааржуулалтын автоматикийн удирдлагыг гүйцэтгэсэн нөхцөлд бүх төхөөрөмжийг хотхоны сервер програмаас хянах, удирдах, автомат горим тохируулах боломжтой болно.
- Автоматикийн самбарын байршил, удирдах моторын чадал, ажиллагааны зарчмыг харилцан тохиролцож, техникийн даалгаврыг тодорхойлсны үндсэн дээр гүйцэтгэнэ.
- Аюулгүй байдлыг сайжруулж, хүний нөөцийн урсгал зардлыг бууруулж, тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгаж, эвдрэл гэмтлээс сэргийлнэ.
- Барилгын 3D загвар дээр мэдрэгч бүрийн байршлыг бодит цагаар харуулна.

