Gertu SolutionGertu Solution
  • Хотхоны нэгдсэн удирдлагаАюулгүй, тав тухтай, ухаалаг орчин
  • Зогсоолын автоматжуулалтДугаар таних нэвтрэлт, төлбөр, хяналт
  • Барилгын нэгдсэн удирдлагаАюулгүй, найдвартай барилга
  • Галын аюулгүй байдалГалын дохионы байршлыг 3D дүрслэлээр хянана
  • Байгууллагын үйл ажиллагааны удирдлагаБайгууллагын бүтээмжийг дээшлүүлнэ
  • Gertu SmartУхаалаг хотхон
  • Gertu BMSУхаалаг барилга
  • Gertu СөхХөрөнгийн менежмент
  • Fire MonitoringГалын хяналт
  • AiParkУхаалаг зогсоол
  • GertuERPБайгууллагын үйл ажиллагааг удирдах ERP цогц шийдэл.
  • GertuTimeЦаг бүртгэл
  • Smart DeliveryУхаалаг хүргэлт
  • ШийдлүүдХэрэгцээгээр нь сонгох
  • Манай системүүдБүх систем, тус бүрийн бүрэлдэхүүн
  • Бидний тухайКомпанийн танилцуулга
  • Ажлын байрНээлттэй ажлын байр
  • ХарилцагчидШийдлийн талаар ярилцах
  • Нууцлалын бодлогоGertu Smart апп, вэб сайтын мэдээлэл
  • Бүртгэл устгахGertu Smart аппын бүртгэл
  • БүтээгдэхүүнүүдНүүр хуудасны хэсэг
  • ТөслүүдНүүр хуудасны хэсэг
  • Холбоо барихХүсэлт илгээх маягт

Z64 · gertu.mn · gertu.io

Нууцлалын бодлого

Z64 апп болон манай вэб сайт таны ямар мэдээллийг цуглуулж, юунд ашигладаг, хэнтэй хуваалцдаг, та түүнийгээ хэрхэн устгах тухай.

Хүчин төгөлдөр болсон: 2026 оны 10 сарын 30

Хамрах хүрээ

Энэхүү бодлого нь Gertu Solution компанийн Z64 аппликейшн (Android, iOS) болон gertu.mn, gertu.io вэб сайтад хамаарна.

Z64 нь ухаалаг хотхон, барилга, хаусын оршин суугчдад зориулсан цогц апп юм. Видео домофон, орцны хаалга удирдах, лифт идэвхжүүлэх, зочны машин бүртгэх гэх мэт өдөр тутмын үйлдлүүдийг гар утсаасаа хийх боломжтой.

Таны мэдээллийг Gertu Solution хариуцна. Асуулт, хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү:

info@gertu.io

Аппаас цуглуулах мэдээлэл

Бүртгэл
Нэр, овог, гар утасны дугаар, имэйл хаяг, нууц үг. Утас, имэйлээ нэг удаагийн кодоор баталгаажуулна. Профайл зураг оруулбал түүнийг хадгална.
Орон сууц
Хотхон, байр, тоот, эзэмшлийн хэлбэр, харьяалах СӨХ. Гэр бүлийн гишүүнээ урихад тухайн хүний нэр, утас, имэйл, танд хэн болох.
Машин
Өөрийн болон зочны машины улсын дугаар, машины нэр, эзэмшигчийн нэр.
Хаалганы дуудлага
Дуудлагын цаг, үргэлжилсэн хугацаа, хэн хариулсан, хаалганы камераас авсан агшин зураг. Видео дуудлагын үеэр таны камер, микрофон ажиллана.
Нийтлэл, санал хүсэлт
Таны бичсэн нийтлэл, сэтгэгдэл, санал хүсэлт, хавсаргасан зураг.
Утас
Мэдэгдэл хүргэх токен, утасны танигч, үйлдлийн систем, аппын хувилбар.

Апп зар сурталчилгааны болон хэрэглээний статистик цуглуулах хэрэгсэл агуулаагүй.

Утасны зөвшөөрөл

Апп дараах зөвшөөрлийг зөвхөн нэрлэсэн зорилгоор ашиглана. Зөвшөөрлөө утасныхаа тохиргооноос хэзээ ч өөрчилж болно.

Камер, микрофон
Видео домофоны дуудлага.
Мэдэгдэл, дуудлага
Ирж буй дуудлагыг утасны дуудлага шиг харуулах, мэдэгдэл хүргэх.
Дотоод сүлжээ
Дуудлагын холболт.
Зураг
Профайл, нийтлэлд зураг сонгох, аппын зургийг утсандаа хадгалах.

Ашиглах зорилго

  • Бүртгэл үүсгэж нэвтрүүлэх, таныг орон сууцтай тань холбох.
  • Видео домофоны дуудлагыг танд хүргэх, орцны хаалга нээх, лифт идэвхжүүлэх.
  • Өөрийн болон зочны машиныг хотхонд бүртгэх.
  • Хотхоны нийтлэл, мэдэгдэл, санал хүсэлтийг хүргэх.
  • Аппыг аюулгүй, хэвийн ажиллуулах.

Таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, бусдад худалдахгүй.

Хэнтэй хуваалцах

Таны СӨХ
Орон сууц, машин, санал хүсэлттэй холбоотой мэдээлэл.
Хотхоны оршин суугчид
Таны нийтлэл, сэтгэгдэл нэр, профайл зурагтай тань хамт тухайн хотхоны хэрэглэгчдэд харагдана.
Google
Мэдэгдэл, дуудлагын дохио хүргэх (Firebase), нэг удаагийн кодыг имэйлээр илгээх.
Apple
iPhone-д дуудлагын дохио хүргэх.
Skytel
Нэг удаагийн кодыг SMS-ээр илгээх.
LiveKit, Google Cloud
Видео домофоны дуудлага дамжуулах.
Wasabi
Аппад оруулсан зургийг хадгалах.
Хуулийн байгууллага
Хуулиар шаардсан тохиолдолд.

Үйлчилгээ үзүүлэгчдэд зөвхөн тухайн үйлчилгээнд шаардлагатай мэдээллийг дамжуулна. Тэдний зарим нь Монгол Улсаас гадна сервертэй.

Хадгалалт, хамгаалалт

Мэдээлэл манай сервер болон дээр дурдсан үйлчилгээ үзүүлэгчдийн системд хадгалагдана. Апп манай сервертэй шифрлэгдсэн HTTPS холболтоор харилцаж, нэвтрэх түлхүүрээ утасны хамгаалалттай санд хадгална.

Таны мэдээллийг бүртгэлтэй байх хугацаанд хадгална. Бүртгэлээ устгахад юу устаж, юу үлдэхийг «Бүртгэлээ устгах» хэсэгт бичсэн.

Бүртгэлээ устгах

Аппаас:

  1. Доод цэсний «Тохиргоо» руу орно.
  2. «Бүртгэл устгах»-ыг сонгоно.
  3. Устгахаа баталгаажуулна.

Бүртгэл тэр даруй устах бөгөөд үүнийг буцаах боломжгүй.

Аппад нэвтэрч чадахгүй бол бүртгэлтэй утасны дугаар эсвэл имэйлээ дурдаад «Бүртгэл устгах» гэсэн гарчигтай захидал илгээнэ үү. Таныг баталгаажуулсны дараа бүртгэлийг устгана.

info@gertu.io

Бүртгэл устгахад юу устаж, юу үлдэх вэ

Таны эрх

  • Хувийн мэдээллээ аппын «Хувийн мэдээлэл» хэсгээс харж засах, профайл зургаа солих, устгах.
  • Нийтлэл, сэтгэгдэл, санал хүсэлт, машин, гэр бүлийн гишүүнээ өөрөө устгах.
  • Мэдэгдэл, зөвшөөрлөө утасныхаа тохиргооноос хаах.
  • Таны талаар ямар мэдээлэл хадгалж буйг асууж, хуулбар авах.

Вэб сайт

  • gertu.mn, gertu.io сайт cookie ашигладаггүй, нэвтрэх шаардлагагүй.
  • Сайт хандалтаа өөрөө тоолдог: ямар хуудас, хэсгийг хэр удаан үзсэн, хэр доош гүйлгэсэн, аль сайтаас орж ирсэн, ойролцоо улс, хот, төхөөрөмжийн төрөл. IP хаягийг хадгалахгүй, зочдыг өдөр бүр шинэчлэгддэг нэргүй тэмдэгээр тоолно. Хөтөч тань «Do Not Track» дохио илгээвэл тоолохгүй.
  • Холбоо барих маягт таны имэйл аппыг бэлэн захидалтай нээдэг. Сайт маягтын мэдээллийг хадгалахгүй.
  • Цайвар, бараан горимын сонголт тань зөвхөн таны хөтөчид хадгалагдана.
  • Видеоны зураг YouTube-ээс ачаалагдана. Видео өөрөө зөвхөн та тоглуулахад YouTube-ийн нууцлалыг сайжруулсан горимоор ачаалагдана.
  • Сайтыг Vercel байршуулдаг. Тэдний сервер хүсэлтийн техникийн бүртгэлийг, IP хаягийн хамт, түр хадгална.

Өөрчлөлт

Энэхүү бодлогыг шинэчилбэл энэ хуудсанд нийтэлж, дээрх огноог өөрчилнө.

Холбоо барих

Нууцлалын талаар асуулт, хүсэлт байвал бидэнд бичээрэй.

info@gertu.io